Monday, November 12, 2007

RAM гэж юу вэ?


Ямар ч гэсэн энэ бол компъютерын санах ой гэдэгийг хvн бvхэн эрх биш мэдэх бизээ. Компъюетерыг асаалттай байх vед хэрэглэгдэж байгаа бvхий л мэдээлэл єгєгдєл нь энд тvр хадгалагдна. Уул нь мэдээлэлийг хадгалах vvргийг тєрєл бvрийн дискнvvд л гvйцэтгэдэг гэж та гайхаж болох юм. Тэгвэл энэ удаад мэдээлэлийг хадгалах гэж хадгалж байгаа биш, боловсруулалт (єгєгдлийг нэмэж хасаж, хувиргаж гм) хийх зорилгоор тvр хадгалж байгаа нь энэ бєгєєд, vvний тулд єндєр хурдтай, CPU-нд ойрхон (учир нь CPU ихэнх цагаа RAM-д байгаа мэдээлэлд боловсруулалт хийхэд зарцуулна) хадгалах байгууламж шаардлагатай бєгєєд RAM нь энэ зорилгоор ашиглагдна. (Жич: CPU гэдэг нь Central processor unit гэсэн vг бєгєєд компъютерын "Тєв мэдрэлийн систем"-н vvргийг гvйцэтгэнэ)
RAM гэдэг нь Random Access Memory гэсэн vгийн товчлол бєгєєд, монголчилсон утга нь гэвэл, санамсаргvй (замбараагvй) хандалттай санах ой. Яагаад "санамсаргvй" (random) гэж байгаагийн учир нь гэвэл, ийм тєрлийн санах ойн аль ч vvрэнд нь мєр ба баганых нь дугаарыг ашиглан шууд хандаж болдогт оршино. Yvний эсрэг нь гэвэл SAM буюу Serial Access Memory - дараалсан хандалттай санах ой. SAM тєрлийн санах ойд хадгалагдаж буй мэдээлэлд хvрэхийн тулд санах ойн мэдээлэл хадгалах vvрнvvдийг эхнээс нь дэс дараалуулан шалгаж хайж олно. Ихэвчлэн тєрєл бvрийн buffer-ууд SAM-н тоонд орно. (жишээ нь дэлгэцны buffer)
RAM-н талаар ярилцахдаа бид дараах зvйлсийг мэдэж авах болно.
RAM-н тєрєлvvд (FPM, EDO, ECC, SDRAM гм)
RAM-н модулууд (SIMM, DIMM гм)
RAM, "system bus" хоёрын тухай
Юуны ємнє санах ойн тvvхийн хуудасыг жоохон сєхєєд vзвэл та бидэнд хэрэгтэй болов уу. Хэдэн жилийн ємнє Билл Гэйц гуай, 1 MB RAM санах ойг бид хэзээ ч бvрэн дvvртэл нь ашиглаж чадахгvй гэж хэлж байжээ. Гэвч цаг хугацаа vvний эсрэгээр нь давхижээ.
80-аад онд анх персональ компъютерууд (ПК) нь гарч ирэхдээ 64 KB, 256 KB, 512 KB хэмжээтэй санах ойтой байж байгаад эцэст нь 1 MB хэмжээтэй болжээ. Yvнд тэр vеийн программ хангамжууд жижиг хэмжээтэй, график зураг бага ашигладаг байсан гэсэн хэд хэдэн vндсэн шалтгаан байсан бєгєєд, эдгээр бага хэмжээний санах ойнууд нь хэрэгцээгээ бvрэн хангаж чаддаг байв.
1990-ээд он гарахад, Windows гэх мэт аврага том хэмжээний vйлдлийн системvvд тvгээмэл болж, компъютеруудад их хэмжээний санах ой улам улам хэрэгцээтэй болж эхэлсэн. Windows vйлдлийн системтэй анхны ПК-ууд нь 2 MB санах ойг хаяглаж чаддаг байсан бєгєєд удалгvй 4 MB нь стандарт хэмжээ болж эхэлсэн. Программ хангамжуудын хэмжээ улам улам томорч, vйлдлийн системvvд хvчирхэгжих тусам, санах ойн хэрэгцээ улам ихсэж, vнэ нь маш хурдан багасаж байлаа.
Єнєєдєр бол ПК-т 32 MB-с бага санах ойтой байна гэдэг утгагvй хэрэг билээ. Ихэнх компъютеруудад vvнээс их санах ойг хэрэглэж байгаа бизээ.

No comments: