Єнєє цагт Hard Disk-гvй компъютер гэж бараг vгvй билээ. Мєн сvvлийн vеийн зарим видео тоглуулагч (VCR), дvрс билэгийн аппарат-камеруудад хvртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр олон хатуу дискнvvд ганцхан ижилхэн vvрэгтэй - эдгээр нь тоон хэлбэрт байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зєвхєн эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгvй санаж байх" чадвартай болдог.
Энэ удаагийн єгvvллэгээрээ бvгдээрээ энэхvv шидэт хайрцагны дотогшоо нэг єнгийгєєд харцгаая, мєн мэдээлэлийг хэрхэн яаж хадгалаад байгааг нь ч гэсэн сонирхоод vзэе.
Hard Disk-ны тvvх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискvvд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дєнгєж хэдхэн мегабайтыг л хадгалах єчvvхэн багтаамжтай байжээ. Тухайн vед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангvй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сvvлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хєнгєнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална.
Энгийнээр авч vзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгvй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын vндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бvхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу:
Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр тvрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь єндєр нягтралтай хєнгєнцагаан юмуу шилэн дискэн дэр тvрхэгдсэн байна. Дараа нь vvнийгээ толь мэт гєлгєр болгож зvлгэсэн байна.
Кассеттны хувьд та урагшаа хойшоо гvйлгэж хvссэн мэдээлэлдээ хvрдэг бєгєєд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хvрэх боломжтой.
Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа шууд хvрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ гадаргуу дээгvvр тодорхой хэмжээний зайтай гvйж, хэзээ ч дискэндээ яг хvрдэггvй.
Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар унших/бичих толгой дээгvvр гvйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш єчvvхэн хэмжээний соронзон бvсэд хадгалагдах бєгєєд, энэ нь дискний нягт болон хурдыг нэмэгдvvлсэний vр дvн болно.
Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад vндэслээд орчин vеийн Hard Disk-vvд нь єчvvхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хvрч уншиж чаддаг явдал юм.
Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-40 гигабайтын маш єндєр багтаамжтай хатуу дискvvд хэрэглэгдэх болжээ. Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файль гэдэг нь энгийн vгээр хэлбэл ердєє л хэсэг байт мэдээлэл бєгєєд онцлог нь єєрийн гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн vгээр хэлбэл) текстэн мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелvvлэх зvйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл зургийн файлын цэгийн єнгєнvvд байж болох юм. Дотороо юуг ч агуулсан байлаа гэсэн файль гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ тухайн эгшинд ажиллаж байгаа программ файль авах хvсэлт ирvvлбэл, Hard Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.
Хатуу дискны ажиллагааг vнэлэх хоёр хэмжvvр байна:
Data rate - буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
Seek time - буюу CPU-с файль авах хvсэлт ирсэнээс хойш, хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.
Дараагийн чухал vзvvлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment