Monday, January 12, 2009

Дотоод сvлжээний кабель

Ихэнх хэрэглэгчид дотоод сvлжээгээ eeрee хийсэн байдаг бeгeeд кабелийн толгойг буруу хавчсанаас vvдэн сvлжээнд доголдол гарч байдаг. Дотоод сvлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс vзнэ vv.
Одоогийн байдлаар утастай дотоод сvлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e тeрлийн кабелийг хамгийн eргeн хэрэглэж байгаа юм.
Кабелийн толгойг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч 3 тeрлeeр хавчдаг.
1 - Straight
2 - Crossover
3 - Rollover
Хамгийн тvгээмэл хэрэглэгддэг нь Straight бeгeeд vvнийг компьютер свичний хооронд, эсвэл компьютер хабны хооронд залгадаг. eнгeний стандарт нь (Толгойны зэстэй талыг нь eeр рvvгээ харуулаад зvvн гар талаас эхэлж)
STRAIGHT
-------------------------------------------
Шц Ш Нц Ц Цц Н Бц Б
-------------------------------------------
1 - Шарын цагаан
2 - Шар
3 - Ногооны цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Ногоон
7 - Борын цагаан
8 - Бор)
Кабелийн 2 vзvvрийг адилхан ийм дарааллаар хавчвал STRAIGHT гэгдэх кабель болох бeгeeд компьютераа свич, хабтай холбоход ашиглагдана.

CROSSOVER

-------------------------------------------

Нц Н Шц Ц Цц Ш Бц Б

-------------------------------------------

1 - Ногооны цагаан

2 - Ногоон

3 - Шарын цагаан

4 - Цэнхэр

5 - Цэнхэрийин цагаан

6 - Шар

7 - Борын цагаан

8 - Бор

Кабелийн нэг vзvvрийг энэ дарааллаар хавчих бeгeeд харин нeгee vзvvрийг Straight кабельтай адилхан хавчина. eeрeeр хэлбэл кабелийн хоёр vзvvр хоёр eeр дарааллаар хавчигддаг. Ийм кабелийг хоёр switch эсвэл хоёр компьютерийг хооронд нь холбоход ашигладаг.

ROLLOVER

-------------------------------------------

Б Бц Н Цц Ц Нц Ш Шц

-------------------------------------------

1 - Бор

2 - Борын цагаан

3 - Ногоон

4 - Цэнхэрийн цагаан

5 - Цэнхэр

6 - Ногооны цагаан

7 - Шар

8 - Шарын цагаан

Кабелийн нэг vзvvрийг энэ дарааллаар хавчих ба нeгee vзvvрийг Straight кабелийнхтай адил хавчина. Ийм кабелийг энгийн хэрэглэгчид eргeн дэлгэр хэрэглэдэггvй учраас хавчих шаардлага нэг их гарахгvй байх. Rollover кабелийг сvлжээний инженерvvд зарим нэг маркийн Router-т тохиргоо хийх vед хэрэглэдэг.


Wednesday, October 8, 2008

Drawing хэрэглvvрийн дадлага

Дээр байгаа дvрс зургуудийг хийж гvйцэтгэнэ vv?

Drawing хэрэглvvр

Draw –Дvрсvvдийг нэг бvлэг болгох,байрлал тодорхойлох
Select Object –Дvрс зураг сонгох
Auto shapes – Бэлэн дvрс зураг сонгох
Line – Шулуун шугам зурах
Arrow – Сумтай шулуун шугам зурах
Rectangle – Тэгш eнцeгт зурах
Oval – Тойрог зурах
Text Box – Тэгш eнцeгт дотор текст бичих
Insert Word Art – Гоёлийн текст оруулах
Insert Diagram – Схем оруулах
Insert Clip Art – Стандарт зураг оруулах
Insert Picture – Стандарт бус зураг оруулах
Fill color – Дvvргэлтийн eнгe
Line color – Хvрээний eнгe
Font color – Текстийн eнгe
Line Style - Хvрээний шулууны хэлбэр
Dash Style – Тасархай шулууны хэлбэр
Arrow Style – Сумтай шулууны хэлбэр
Shadow – Дvрсэнд сvvдэр оруулах
3 D- 3-н хэмжээст хэлбэр оруулах

Thursday, April 17, 2008

Компьютер хэрхэн үүссэн бэ

Мэдээлийн эрин зуунд аливаа асуудлыг компьютерийн тусламжтайгаар амжуулж байна. Тэгвэл тэрхүү их мэдэгч компьютер гээч үшйл хэрхэн бий болсон, анх яаж санааг нь олсон тухай мэдээллийг хүргэе.

Орчин үеийн ширээний компьютер
Орчин үеийн компьтерүүд нь IBM-ын 1981 онд бүтээсэн компьютертэй адил загвартай хэвээр байна. Эдгээрийн үйлдлийн хүч байнга өсөж, ой санамж, санах технологи нь өдөр бүр нэмэгдэн, адилхан тоног хэрэгсэл, програм хангамж байнга шинэчлэгдэн байна.
Энэ бүхний үр дүнд компьютер бүр ажил төрөл, зугаа цэнгээний төв болж байгаа юм.

Орчин үеийн зөөврийн компьютер
Өнөө үед цахилгаан бага хэрэглэх, компьютерийн тоног хэрэгслийн овор хэмжээ улам багасахын хэрээр зөөврийн компьютерт нэг дор нэлээн олон өвөрмөц шийдэл бий болжээ. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц, хүчтэй тоноглол болон оптик-соронзон хадгалах хэрэгсэлтэй өнөө үеийн зөөврийн компьютерүүд нь дэвтрээс ч бага зай эзэлж байна.

BlueGene/L
Хэдэн зуун кв.метр талбай эзэлдэг компьютерүүд одоо ч байдаг. Орчин үеийн аварга том тооцоолох машинууд нь хэдэн мянган үйлдлийг тохируулан хийж, замбараагүй их тооцоо хийдэг. Дэлхий дээрх супер компьютерүүдийн хамгийн хурдан нь болох энэ компьютер секундэд 270 триллион үйлдэл хийж чаддаг.

UNIVAC 1
АНУ-ын Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нэртэй цахилгааны инженерүүдийн зохион бүтээсэн UNIVAC 1 нь ажил хэргийн ертөнцийн шаардлагыг биелүүлэхэд зориулагджээ. Хамгийн анхны ерөнхий зорилготой худалдааны компьютер UNIVAC 1 нь математик үйлдлийг гүйцэтгэж, бичсэн зүйлээс үр дүнг нь гарган авдаг, үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг, бүр сонголтыг ч урьдчилан тооцож чаддаг байжээ.

IBM 701
1953 онд IBM фирм үйлдвэрлэн гаргажээ. Энэ машин нь тоо баримт оруулах картын зай хийх асуудлыг үгүй болгон, цахилгаан компьютерийн эхлэл болжээ. IBM 701-ийн онцлог нь мэдээллийг хадгалах ой санамж юм. Хаалгаар оруулахад тохиромжтой болгон олон хэсгээр хийсэн уг компьютерийг салгаж зөөгөөд, дараа нь угсардаг байна.

DEC-PDP1
1960 онд Дижитал фирм үйлдвэрлэжээ. Энэ төхөөрөмжийг хамгийн анхны “бага оврын” компьютер гэж үздэг. Өөр нэг онцлог гэвэл АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институтийн оюутнууд үүнийг шинээр програмчлан хамгийн анхны компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн байна.

Колоссус
1944 онд Дэлхийн 2-р дайны үед Англичууд, Германы нууц үгийг тайлан уншихад зориулан бүтээжээ. Английн цахилгааны инженер Томми Фловерсийн бүтээсэн Колоссус нь Германы “Лоренц шифр” гэгддэг нууц шифрийг тайлан унших ажлыг хөнгөвчилж өгсөн байна. Уг аппарат нь Германы шифрийн машиныг дуурайн ажиллаж чаддаг байжээ.

Харвард Марк 1
1944 онд физикч Ховард Х.Айкен зохион бүтээжээ. IBM фирмийн үйлдвэрлэсэн Харвард Марк 1-ийг хамгийн анхны автомат тооцоолох машин гэж үздэг. Хамгийн сонирхолтой шинж нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд асаасны дараа хүний хэрэгцээ гардаггүй байна. Энэ компьютерийг зохион бүтээснээр орчин үеийн компьютерийн эх үндсийг тавьсан гэж зарим хүн үздэг.

ENIAC
1945 онд АНУ-ын цахилгааны инженерүүд Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нар цэргийн сум үйлдвэрлэхэд шаардлагатай тооцоог хөнгөвчлөх зорилгоор ЭНИАК-ийг зохион бүтээжээ. Энэ нь бараг 18.000 вакум гуурс, 30т орчим жинтэй, бүхэл бүтэн өрөөний дайтай байв. Энэ аппаратыг маш олон хүн хамгийн анхны компьютер гэж буруу боддог. гэхдээ ЭНИАК-ийг тооны олон үйлдлийг хийдэг болсон анхны компьютерт тооцдог.

IBM PC
Өнөөгийн компьютерийн хэлбэртэй IBM PC-ийг анх 1981 оны 8-р сард худалдаанд гаргажээ. Энэхүү анхны загварыг IBM 5150 гэж бас нэрлэдэг. Энэ машины хамт PC (Personal Computer-хувийн компьютер) гэдэг ойлголтыг IBM-д тохиромжтой компьютеруудад хэрэглэж эхэлжээ.

Sinclair ZX Spectrum
1982 онд Английн Синклайр Судалгааны фирм бүтээжээ. 3.50MHZ-ийн “Zilog Z80” үйлдэл бүхий уг компьютер нь 16KB эсвэл 48KB ой санамжтай ажээ. Мөн ZX82 гэж нэрлэдэг уг төхөөрөмжийн дараа үйлдвэрлэсэн Спектрум толь өнгөт дүрстэй болжээ.

Osborne нэг
1981 онд худалдаанд гарсан Osborne 1 нь хамгийн анхны зөөврийн компьютер ажээ. 12кг жинтэй, багахан чемоданы дайтай уг компьютерийн таг нь гарны үүрэгтэй байв. Таг нь нээгдэхэд, дискний оролт, 13см-ийн дэлгэц бүхий дутуу зүйлгүй ажиллах орчныг бүрдүүлжээ. Мөн программ хангамж суулгасан анхны компьютер ажээ.

Магнавокс Одиссей
1960-аад оны дундуур Америкийн цэргүүдийн рефлексийг хөгжүүлэх зорилгоор зохион бүтээжээ. Шууд зурагтад залган ашигладаг байв. Дэлгэцийн хоёр талд байрлах шийдэмээр дундуур нь явж байгаа цэгийг гадагш алдахгүй байх зарчим бүхий тоглоом тоглуулдаг байжээ. 1972 онд компьютер тоглоомын хамгийн анхны удирдлага хэлбэрээр худалдаанд гарчээ.

MITS Altair 8800
1974 онд энэ компьютер худалдаанд гарснаас хойш хувийн компьютерийг хүмүүс сонирхох болжээ. Программ хангамжийн алдарт Микрософт фирмийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох “Altair BASIC” нэртэй хангамжийг энэ компьютерт зориулан гаргажээ.

Apple хоёр
1977 онд Apple фирмээс гаргасан хамгийн анхны цуврал компьютер юм. Ялангуяа “VisiCaic” нэртэй тооцоолох хүснэгт бүхий программ нь хувь хүн болон албан газрын сонирхлыг ихэд татжээ. Apple 2 нь мэдээллийг ачаалдаг онцлогтойгоос гадна байнгын санах ойнд нь BASIC хэлийг суулган худалдаанд гаргаж байжээ.

Сампин
Өнөөгийн компьютер буюу тооцолон бодох машины өвөгт тооцогддог сампин нь хэдэн голд суулгасан эрхи төдий зүйл байв. МЭӨ 2400 онд эртний Вавилончууд бүтээсэн гэж үздэг энэ зүйл харахад энгийн боловч тооны машин шиг олон янзын холимог үйлдлийг хийж болдог.

Хамгийн анхны тооцоолох машин
1623 онд Германы математикийн профессор Вильгелм Шикардын бүтээсэн энэ машиныг анхны тооцоолох машин гэж үздэг. Тэрээр математикч, одон орон судлаач Иоханнес Кеплерийн тооцоог хөнгөвчлөхийн тулд энэ машинаа зохиожээ. Гэвч уг машиныг бүтээх ажил бүрэн дуусаагүй бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Шикардын гэртэй хамт шатсан боловч зураг нь үлдсэн тул хувилбарыг нь хийсэн байна.

Z3
1941 онд Германы инженер Конрад Зусегийн зохион бүтээсэн энэ компьютерийг өнөөгийн компьютерийн анхны загвар гэж үздэг. Z3 нь өнөөгийн компьютертай ижил логик системээр ажилладаг бөгөөд тооцоолох үйлдлийг хялбархан програмчлан хийж болдог. Үржих хуваах үйлдлийг 3 сек, нэгтгэх үйлдлийг 0.7 секундын дотор гүйцэтгэдэг. Дэлхийн 2-р дайнд нисэх онгоцны бөмбөг залах тооцоонд ашиглаж байжээ.

Tandy TRS-80 Model 100
1984 онд худалдаанд гарсан энэ загвар нь анхны зөөврийн компьютерүүдийн нэг юм. Osborne 1-ээс илүү нимгэн, хөнгөнөөрөө ялгаатай байв. Дээрээ шилэн талст дэлгэцтэй ажээ. Үүнээс гадна бичиг бичихэд тохиромжтой бичлэг болон харилцааны модемтой байв. Иймээс зам зуур юм бичих шаардлагатай хүмүүсийн дуртай зүйл болжээ.

Amiga 500
1982 оноос Амига Корпорациас тоглоомын машин болгон үйлдвэрлэж эхэлжээ. 1985 онд CBM нэртэй фирмүүд Амигаг худалдаж авсны дараа Коммодоре нэрээр худалдаанд гаргав. Дуу, дүрсний чанар нь нэмэгдсэн чип бүхий уг төхөөрөмж Европт их тархжээ. Амига нь график үйлдэлийн талбарт өөрийн гэсэн байр суурьтай болсон байна.

Deep Blue
Энэ компьютерийг IBM фирм шатар тоглуулах зорилгоор бүтээжээ. Deep Blue нь тэмцээний дүрмийн дагуу дэлхийн шатрын нэгэн аваргыг (Гари Каспаров) ялсан анхны компьютер байсан юм. 1996 онд анх Каспаровт 4-2-оор хожигдсоны дараа дахин сайжруулсан Deep Blue нь 1997 онд Каспаровыг 3.5-2.5-аар хожсон байна.

IBM 360
IBM фирм 1964 онд үйлдвэрлэжээ. Зэрэг ажиллах чадвартай 6 үйлдэл болон бичигч, диск унших зэрэг 40 өөр хэсэгтэй бөгөөд орчин үеийн супер компьютерүүдийн анхдагч юм. Энэ компьютерийн үйлдлүүд нь шаардлагатай үед илүү хурдан, шинэ загварт орж шилждэг байв. Ижил хэсэг эсвэл бичлэг бэлтгэдэг фирмүүдийн тодорхой стандартад зохицох хэрэгтэй байжээ. Энэ онцлог нь өнөөгийн компьютерүүдийн нэгж, хэсгүүд нь хоорондоо таарах зарчимыг бий болгожээ.

Wednesday, December 26, 2007

MP3 файл гэж юу вэ?

MP3 гарч ирсэн нь хєгжмийн vйлдвэрлэлийн ертєнцєд гайхамшигтай том vзэгдэл болсон юм. Анхлан кассет болон CD-г гарч ирж байх vеээс ялгаатай нь гэвэл MP3 нь єєрийнхєє хэрэглэгчдийг олох биш, интэрнэтээр хэсvvчлэн дуу хєгжимд дурлагч олон сая хэрэглэгчид нь тvvнийг олсон юм. Хєгжим сонсдог, цуглуулдаг, худалдаалдаг хvмvvсийн хувьд, дууны тоон технологийн (digital music) MP3 формат нь асар их нєлєє vзvvлсэн бєгєєд, цаашид ч энэ нь хэвээрээ байх болно.

Хэрвээ та MP3 файль гэж юу болох талаар илvv ихийг мэдэхийг хvсвэл, манай энэхvv єгvvллэг танд зориулагдсан бєгєєд, мєн та MP3 файлийг татаж авах, сонсох болон CD-нд хэрхэн хуулбарлах талаар мэдэж авах боломжтой юм.

MP3 файль формат

Та бидний хэрэглэх дуртай CD нь дууг тоон мэдээлэл байдлаар хадгалдаг юм. CD дээрх мэдээлэл нь архивлагдаагvй, єндєр нягтралтай форматаар бичигдсэн байдаг. Тодруулж хэлбэл:
- Дууг 1 секундэнд 44100 удаа загварчилж авсан байна
- Энэхvv загвар бvр нь 2 байт (16 бит) хэмжээтэй байна
- Мєн эдгээр загваруудыг зvvн болон баруун талын яригчаар ялгарч гардаг, стерео системд оруулсан байдаг

Ингээд CD нь асар их хэмжээний бит мэдээлэлийг секунд тус бvрт зарцуулж байна:

44100 загвар/секунд * 16 бит/загвар * 2 суваг = 1411200 битийг 1 секунд тутамд.

1 секундэнд 1.4 сая бит гэдэг бол 1 секундэнд 176000 байт гэсэн vг. Хэрвээ дундчаар нэг дуу 3 минут урт байна гэж vзвэл, CD-нд байгаа нэг дуу дундчаар 32 сая байт хэмжээ эзлэнэ гэсэн vг. 32 мегабайт гэдэг бол ганцхан дууны хувьд асар их хэмжээ бєгєєд, ялангуяа єнєєдєр ихэнх хvмvvсийн хэрэглэдэг 56 Кбит модемоор интэрнэтээс нэг дуу татаж авахад 2 цаг гаруй хугацаа шаардагдах болно.

MP3 формат нь дууг шахаж архивлах технологи юм. Энэ форматаар та дууныхаа чанарт єєрчлєлт оруулахгvйгээр тvvний эзлэх байтын хэмжээг багасгах боломжтой юм. MP3 форматын гол давуу тал нь CD-ны дууны чанарыг алдуулахгvйгээр, тvvний хэмжээг 10-13 дахин багасган шахах бєгєєд, CD-ны 32 мегабайт хэмжээтэй дууг MP3 форматаар шахвал 3 орчим мегабайт хэмжээтэй болох болно. Ингэснээрээ та дууг хэдэн цаг биш хэдхэн минутын дотор татаж авах, мєн компъютерынхаа хатуу дискэн дээр хэдэн зуун дууг хэт их зай зарцуулахгvйгээр хадгалах боломжтой болдог юмаа.

Дууны чанарт нь єєрчлєлт оруулахгvйгээр шахаж архивлах боломжтой юу? Бид зургийн файлуудад шахах технологийг ямагт хэрэглэдэг. Жишээ нь GIF файль бол шахаж архивласан файль, JPG файль ч гэсэн ижилхэн шахагдсан файль. Бид текстийг шахахын тулд ZIP файль болгодог. Ингэхээр бид зураг болон текстийг шахах технологитой хэдийнэ танил болсон бєгєєд тэдний хэрхэн ажилладагийг мэдэх билээ. Дууны файлийн хувьд сайн шахаж архивлахын тулд "perceptual noise shaping" буюу мэдрэгдэх дууг ялгах технологийг хэрэглэдэг. Энэ нь шахах технологоо хvний чихний сонсох чадварт vндэслэж хийх гэсэн санаа юм. Жишээлбэл:

- Зарим авиаг хvний чих ялгаж сонсож чаддаггvй
- Зарим авиаг хvний чих бусдаас нь илvv сайн ялгаж сонсдог
- Хэрвээ нэг эгшинд 2 авиа тоглож байвал бид зєвхєн чанга дуугарч байгааг нь л сонсож чаддаг.

Хvний чихний эдгээр болон бусад шинж чанар дээр vндэслэн, дууны тодорхой хэмжээний хэсэгийг нь сонсож байгаа хvнд мэдрэгдэхvйц єєрчлєлт гаргалгvйгээр хасаж болдог байна. Харин vлдсэн хэсэгийг нь хэн бvхний мэдэх шахах технологиудыг хэрэглэж шахаж архивласнаар дууны файлийн хэмжээг доод тал нь 10 дахин багасгаж болно. Ингээд таныг дууны MP3 хувилбарыг нь vvсгэсний дараа танд CD-ны чанартай ойролцоо чанар бvхий дуу бий болно уу гэхээс эдгээр нь хоорондоо яг ижилхэн дуугарч чадахгvй гэдэг нь ойлгомжтой юм. Гахдээ л ялгахын аргагvй ойролцоо дуугардаг шvv дээ.

Эндээс харахад MP3 бол ямар нэгэн "ид шидийн" эд биш ажээ. Энэ бол ердєє л дууг шахаж бяцхан хэмжээтэй болгодог файлийн формат бєгєєд, ингэснээрээ дууг интенэтээр зєєх болон хадгалахад ихээхэн хялбархан болгодог юм байна.

MP3-г хэрэглэх нь
MP3-н тухай мэдэхээсээ MP3-г хэрэглэх нь 666 дахин илvv сонирхолтой билээ. MP3 файль формат болон MP3 файлийг тараадаг Вэбvvд нь хєгжмийн ертєнцєд хэд хэдэн зvйлийг хийжээ.

Энэ нь ямарваа хvн дуу хєгжимийг (бараг) vнэгvйгээр тараах боломжтой болгосон.
Энэ нь ямарваа хvн хvссэн дуу хєгжимєє хайж олж авахыг ихэд амар болгосон.
Энэ нь хvмvvст дуу хєгжимийг компъютер дээрээ тоглуулах сайхан боломж олгосон.
Мєн эдгээр нь, дараах алхамуудыг танд хялбарчилж єгєх зорилготой шинэ маягийн программ хангамжууд гарч ирэх vндэс болсон.
Вэб сайтаас MP3 файлийг татаж авах, тоглуулах
CD-с дууг тоглуулах, эсвэл MP3 файль болгож кодлох
Єєрийнхєє дууг бичиж, MP3 файль болгох, мєн цаашлан vvнийгээ дэлхий даяар цацах
MP3 файлуудыг CD-ны файль болгон бичих, єєрийнхєє дуртай дуунуудын тvvвэр CD-г бvтээх
Єгєгдлийн CD дээр хэдэн зуун MP3 файлийг хадгалах
MP3 файлуудыг "MP3 Player"-т хуулж, хаана ч байсан сонсож байх боломжтой болох
Энэ бvхнийг хийхийн тулд танд юу хэрэг болох вэ гэвэл: дууны кардтай, интернэтэд холбогдсон компъютер, CD бичихийн тулд CD-R тєхєєрємж хэрэг болно. Мєн MP3 тоглуулагч программ хангамж хамгийн гол нь шvv дээ! /Ж: Winamp, Sonic г.м./
MP3 файль татаж авах вэб сайтууд гэвэл:
http://www.mongolduu.com
http://www.mongolian-music.com/
http://www.mglduu.com
http://www.mp3.com
http://www.scour.net
http://www.riffage.com

Ихэнх MP3 дуунууд нь 2-4 мегабайт хэмжээтэй, 56К модемоор бол татаж авахад дунджаар 10-15 минут хугацаа шаардагдах болно.

Мэдээллийн эх сурвалж оллоо сайт...

Monday, November 12, 2007

RAM гэж юу вэ?


Ямар ч гэсэн энэ бол компъютерын санах ой гэдэгийг хvн бvхэн эрх биш мэдэх бизээ. Компъюетерыг асаалттай байх vед хэрэглэгдэж байгаа бvхий л мэдээлэл єгєгдєл нь энд тvр хадгалагдна. Уул нь мэдээлэлийг хадгалах vvргийг тєрєл бvрийн дискнvvд л гvйцэтгэдэг гэж та гайхаж болох юм. Тэгвэл энэ удаад мэдээлэлийг хадгалах гэж хадгалж байгаа биш, боловсруулалт (єгєгдлийг нэмэж хасаж, хувиргаж гм) хийх зорилгоор тvр хадгалж байгаа нь энэ бєгєєд, vvний тулд єндєр хурдтай, CPU-нд ойрхон (учир нь CPU ихэнх цагаа RAM-д байгаа мэдээлэлд боловсруулалт хийхэд зарцуулна) хадгалах байгууламж шаардлагатай бєгєєд RAM нь энэ зорилгоор ашиглагдна. (Жич: CPU гэдэг нь Central processor unit гэсэн vг бєгєєд компъютерын "Тєв мэдрэлийн систем"-н vvргийг гvйцэтгэнэ)
RAM гэдэг нь Random Access Memory гэсэн vгийн товчлол бєгєєд, монголчилсон утга нь гэвэл, санамсаргvй (замбараагvй) хандалттай санах ой. Яагаад "санамсаргvй" (random) гэж байгаагийн учир нь гэвэл, ийм тєрлийн санах ойн аль ч vvрэнд нь мєр ба баганых нь дугаарыг ашиглан шууд хандаж болдогт оршино. Yvний эсрэг нь гэвэл SAM буюу Serial Access Memory - дараалсан хандалттай санах ой. SAM тєрлийн санах ойд хадгалагдаж буй мэдээлэлд хvрэхийн тулд санах ойн мэдээлэл хадгалах vvрнvvдийг эхнээс нь дэс дараалуулан шалгаж хайж олно. Ихэвчлэн тєрєл бvрийн buffer-ууд SAM-н тоонд орно. (жишээ нь дэлгэцны buffer)
RAM-н талаар ярилцахдаа бид дараах зvйлсийг мэдэж авах болно.
RAM-н тєрєлvvд (FPM, EDO, ECC, SDRAM гм)
RAM-н модулууд (SIMM, DIMM гм)
RAM, "system bus" хоёрын тухай
Юуны ємнє санах ойн тvvхийн хуудасыг жоохон сєхєєд vзвэл та бидэнд хэрэгтэй болов уу. Хэдэн жилийн ємнє Билл Гэйц гуай, 1 MB RAM санах ойг бид хэзээ ч бvрэн дvvртэл нь ашиглаж чадахгvй гэж хэлж байжээ. Гэвч цаг хугацаа vvний эсрэгээр нь давхижээ.
80-аад онд анх персональ компъютерууд (ПК) нь гарч ирэхдээ 64 KB, 256 KB, 512 KB хэмжээтэй санах ойтой байж байгаад эцэст нь 1 MB хэмжээтэй болжээ. Yvнд тэр vеийн программ хангамжууд жижиг хэмжээтэй, график зураг бага ашигладаг байсан гэсэн хэд хэдэн vндсэн шалтгаан байсан бєгєєд, эдгээр бага хэмжээний санах ойнууд нь хэрэгцээгээ бvрэн хангаж чаддаг байв.
1990-ээд он гарахад, Windows гэх мэт аврага том хэмжээний vйлдлийн системvvд тvгээмэл болж, компъютеруудад их хэмжээний санах ой улам улам хэрэгцээтэй болж эхэлсэн. Windows vйлдлийн системтэй анхны ПК-ууд нь 2 MB санах ойг хаяглаж чаддаг байсан бєгєєд удалгvй 4 MB нь стандарт хэмжээ болж эхэлсэн. Программ хангамжуудын хэмжээ улам улам томорч, vйлдлийн системvvд хvчирхэгжих тусам, санах ойн хэрэгцээ улам ихсэж, vнэ нь маш хурдан багасаж байлаа.
Єнєєдєр бол ПК-т 32 MB-с бага санах ойтой байна гэдэг утгагvй хэрэг билээ. Ихэнх компъютеруудад vvнээс их санах ойг хэрэглэж байгаа бизээ.

Hard Disk - Хатуу Диск гэж юу вэ?

Єнєє цагт Hard Disk-гvй компъютер гэж бараг vгvй билээ. Мєн сvvлийн vеийн зарим видео тоглуулагч (VCR), дvрс билэгийн аппарат-камеруудад хvртэл кассетний оронд Hard Disk-г хэрэглэж байна. Дэлхий дээрх эдгээр олон хатуу дискнvvд ганцхан ижилхэн vvрэгтэй - эдгээр нь тоон хэлбэрт байгаа мэдээлэлийг харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг. Зєвхєн эдний тусламжтайгаар л компъютер "юмыг удаан хугацаанд марталгvй санаж байх" чадвартай болдог.
Энэ удаагийн єгvvллэгээрээ бvгдээрээ энэхvv шидэт хайрцагны дотогшоо нэг єнгийгєєд харцгаая, мєн мэдээлэлийг хэрхэн яаж хадгалаад байгааг нь ч гэсэн сонирхоод vзэе.
Hard Disk-ны тvvх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискvvд нь одоогийн 21 инчийн телевизорын дайтай хэмжээтэй, гэхдээ дєнгєж хэдхэн мегабайтыг л хадгалах єчvvхэн багтаамжтай байжээ. Тухайн vед эдгээрийг Hard Disk ч гэж нэрлэж байсангvй, "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сvvлээр нь "floppy disk" буюу "уян диск" гэсэний эсрэг гэдгээр нь "hard disk" буюу "хатуу диск" гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard Disk-г соронзон оронтой хатуу материалаар (хєнгєнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээлэлээ хадгална.
Энгийнээр авч vзвэл хатуу диск, энгийн кассетте хоёрын хооронд нэг их ялгаа байхгvй. Ижилхэн л соронзон чанар ашиглаж мэдээлэлээ хадгална. Харин одоо хатуу диск, кассетте хоёрын хоорондын vндсэн ялгааг сонирхоцгоож, эндээс та бvхэн Hard Disk-ны талаар тодорхой ойлголт авах болов уу:
Кассеттны соронзон материал нь нарийхан пластик туузан дээр тvрхэгдсэн байна. Харин хатуу дискэн дээрхи соронзон материал нь єндєр нягтралтай хєнгєнцагаан юмуу шилэн дискэн дэр тvрхэгдсэн байна. Дараа нь vvнийгээ толь мэт гєлгєр болгож зvлгэсэн байна.
Кассеттны хувьд та урагшаа хойшоо гvйлгэж хvссэн мэдээлэлдээ хvрдэг бєгєєд, энэ нь тодорхой цаг авдагийг мэдэх билээ. Харин хатуу дискны аль ч хэсэг дээрхи мэдээлэлд агшин зуурт хvрэх боломжтой.
Кассеттэн дээрхи мэдээлэлийг уншихад унших/бичих толгой нь туузандаа шууд хvрэлцдэг бол, хатуу дискны унших/бичих толгой нь дискныхээ гадаргуу дээгvvр тодорхой хэмжээний зайтай гvйж, хэзээ ч дискэндээ яг хvрдэггvй.
Кассеттны тууз нь ойролцоогоор секундэд 5,08 см хурдтайгаар унших/бичих толгой дээгvvр гvйдэг бол, хатуу диск нь унших/бичих толгойн доогуураа дээд тал нь 272 км/цагийн хурдтайгаар эргэлднэ.
Хатуу дискэн дээрхи мэдээлэл нь кассеттны туузтай харьцуулбал маш єчvvхэн хэмжээний соронзон бvсэд хадгалагдах бєгєєд, энэ нь дискний нягт болон хурдыг нэмэгдvvлсэний vр дvн болно.
Эдгээр болон бусад олон нарийн шинж чанаруудад vндэслээд орчин vеийн Hard Disk-vvд нь єчvvхэн бага зайнд асар их мэдээлэл хадгалах боломжтой болсон ажээ. Хатуу дискний бас гол нэг давуу тал нь аль ч хэсэгт байгаа мэдээлэлдээ секундыг хэд хуваасантай тэнцэх богино хугацаанд хvрч уншиж чаддаг явдал юм.
Одоо цагт жирийн персонал компъютеруудад 10-40 гигабайтын маш єндєр багтаамжтай хатуу дискvvд хэрэглэгдэх болжээ. Дискэн дээрх мэдээлэл нь файль хэлбэрээр хадгалагдна. Файль гэдэг нь энгийн vгээр хэлбэл ердєє л хэсэг байт мэдээлэл бєгєєд онцлог нь єєрийн гэсэн нэртэй байна. Байт гэдэг нь (энгийн vгээр хэлбэл) текстэн мэдээлэлийн тэмдэгтийн ASCII код байж болно, компъютерт биелvvлэх зvйлсийг нь заасан программын дотоод заавар код байж болно, эсвэл зургийн файлын цэгийн єнгєнvvд байж болох юм. Дотороо юуг ч агуулсан байлаа гэсэн файль гэдэг нь байтуудын цуваа хэлбэртэй байна. Хэрвээ тухайн эгшинд ажиллаж байгаа программ файль авах хvсэлт ирvvлбэл, Hard Disk нь уг файлын байтуудыг нь CPU-руу илгээнэ.
Хатуу дискны ажиллагааг vнэлэх хоёр хэмжvvр байна:
Data rate - буюу секундэд хэдэн байтыг CPU-руу илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн секундэд 5-40 мегабайт байна.
Seek time - буюу CPU-с файль авах хvсэлт ирсэнээс хойш, хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-руу илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20 миллисекунд байна.
Дараагийн чухал vзvvлэлт нь мэдээжийн хэрэг хатуу дискний багтаамж - capacity байдаг.