Wednesday, December 26, 2007

MP3 файл гэж юу вэ?

MP3 гарч ирсэн нь хєгжмийн vйлдвэрлэлийн ертєнцєд гайхамшигтай том vзэгдэл болсон юм. Анхлан кассет болон CD-г гарч ирж байх vеээс ялгаатай нь гэвэл MP3 нь єєрийнхєє хэрэглэгчдийг олох биш, интэрнэтээр хэсvvчлэн дуу хєгжимд дурлагч олон сая хэрэглэгчид нь тvvнийг олсон юм. Хєгжим сонсдог, цуглуулдаг, худалдаалдаг хvмvvсийн хувьд, дууны тоон технологийн (digital music) MP3 формат нь асар их нєлєє vзvvлсэн бєгєєд, цаашид ч энэ нь хэвээрээ байх болно.

Хэрвээ та MP3 файль гэж юу болох талаар илvv ихийг мэдэхийг хvсвэл, манай энэхvv єгvvллэг танд зориулагдсан бєгєєд, мєн та MP3 файлийг татаж авах, сонсох болон CD-нд хэрхэн хуулбарлах талаар мэдэж авах боломжтой юм.

MP3 файль формат

Та бидний хэрэглэх дуртай CD нь дууг тоон мэдээлэл байдлаар хадгалдаг юм. CD дээрх мэдээлэл нь архивлагдаагvй, єндєр нягтралтай форматаар бичигдсэн байдаг. Тодруулж хэлбэл:
- Дууг 1 секундэнд 44100 удаа загварчилж авсан байна
- Энэхvv загвар бvр нь 2 байт (16 бит) хэмжээтэй байна
- Мєн эдгээр загваруудыг зvvн болон баруун талын яригчаар ялгарч гардаг, стерео системд оруулсан байдаг

Ингээд CD нь асар их хэмжээний бит мэдээлэлийг секунд тус бvрт зарцуулж байна:

44100 загвар/секунд * 16 бит/загвар * 2 суваг = 1411200 битийг 1 секунд тутамд.

1 секундэнд 1.4 сая бит гэдэг бол 1 секундэнд 176000 байт гэсэн vг. Хэрвээ дундчаар нэг дуу 3 минут урт байна гэж vзвэл, CD-нд байгаа нэг дуу дундчаар 32 сая байт хэмжээ эзлэнэ гэсэн vг. 32 мегабайт гэдэг бол ганцхан дууны хувьд асар их хэмжээ бєгєєд, ялангуяа єнєєдєр ихэнх хvмvvсийн хэрэглэдэг 56 Кбит модемоор интэрнэтээс нэг дуу татаж авахад 2 цаг гаруй хугацаа шаардагдах болно.

MP3 формат нь дууг шахаж архивлах технологи юм. Энэ форматаар та дууныхаа чанарт єєрчлєлт оруулахгvйгээр тvvний эзлэх байтын хэмжээг багасгах боломжтой юм. MP3 форматын гол давуу тал нь CD-ны дууны чанарыг алдуулахгvйгээр, тvvний хэмжээг 10-13 дахин багасган шахах бєгєєд, CD-ны 32 мегабайт хэмжээтэй дууг MP3 форматаар шахвал 3 орчим мегабайт хэмжээтэй болох болно. Ингэснээрээ та дууг хэдэн цаг биш хэдхэн минутын дотор татаж авах, мєн компъютерынхаа хатуу дискэн дээр хэдэн зуун дууг хэт их зай зарцуулахгvйгээр хадгалах боломжтой болдог юмаа.

Дууны чанарт нь єєрчлєлт оруулахгvйгээр шахаж архивлах боломжтой юу? Бид зургийн файлуудад шахах технологийг ямагт хэрэглэдэг. Жишээ нь GIF файль бол шахаж архивласан файль, JPG файль ч гэсэн ижилхэн шахагдсан файль. Бид текстийг шахахын тулд ZIP файль болгодог. Ингэхээр бид зураг болон текстийг шахах технологитой хэдийнэ танил болсон бєгєєд тэдний хэрхэн ажилладагийг мэдэх билээ. Дууны файлийн хувьд сайн шахаж архивлахын тулд "perceptual noise shaping" буюу мэдрэгдэх дууг ялгах технологийг хэрэглэдэг. Энэ нь шахах технологоо хvний чихний сонсох чадварт vндэслэж хийх гэсэн санаа юм. Жишээлбэл:

- Зарим авиаг хvний чих ялгаж сонсож чаддаггvй
- Зарим авиаг хvний чих бусдаас нь илvv сайн ялгаж сонсдог
- Хэрвээ нэг эгшинд 2 авиа тоглож байвал бид зєвхєн чанга дуугарч байгааг нь л сонсож чаддаг.

Хvний чихний эдгээр болон бусад шинж чанар дээр vндэслэн, дууны тодорхой хэмжээний хэсэгийг нь сонсож байгаа хvнд мэдрэгдэхvйц єєрчлєлт гаргалгvйгээр хасаж болдог байна. Харин vлдсэн хэсэгийг нь хэн бvхний мэдэх шахах технологиудыг хэрэглэж шахаж архивласнаар дууны файлийн хэмжээг доод тал нь 10 дахин багасгаж болно. Ингээд таныг дууны MP3 хувилбарыг нь vvсгэсний дараа танд CD-ны чанартай ойролцоо чанар бvхий дуу бий болно уу гэхээс эдгээр нь хоорондоо яг ижилхэн дуугарч чадахгvй гэдэг нь ойлгомжтой юм. Гахдээ л ялгахын аргагvй ойролцоо дуугардаг шvv дээ.

Эндээс харахад MP3 бол ямар нэгэн "ид шидийн" эд биш ажээ. Энэ бол ердєє л дууг шахаж бяцхан хэмжээтэй болгодог файлийн формат бєгєєд, ингэснээрээ дууг интенэтээр зєєх болон хадгалахад ихээхэн хялбархан болгодог юм байна.

MP3-г хэрэглэх нь
MP3-н тухай мэдэхээсээ MP3-г хэрэглэх нь 666 дахин илvv сонирхолтой билээ. MP3 файль формат болон MP3 файлийг тараадаг Вэбvvд нь хєгжмийн ертєнцєд хэд хэдэн зvйлийг хийжээ.

Энэ нь ямарваа хvн дуу хєгжимийг (бараг) vнэгvйгээр тараах боломжтой болгосон.
Энэ нь ямарваа хvн хvссэн дуу хєгжимєє хайж олж авахыг ихэд амар болгосон.
Энэ нь хvмvvст дуу хєгжимийг компъютер дээрээ тоглуулах сайхан боломж олгосон.
Мєн эдгээр нь, дараах алхамуудыг танд хялбарчилж єгєх зорилготой шинэ маягийн программ хангамжууд гарч ирэх vндэс болсон.
Вэб сайтаас MP3 файлийг татаж авах, тоглуулах
CD-с дууг тоглуулах, эсвэл MP3 файль болгож кодлох
Єєрийнхєє дууг бичиж, MP3 файль болгох, мєн цаашлан vvнийгээ дэлхий даяар цацах
MP3 файлуудыг CD-ны файль болгон бичих, єєрийнхєє дуртай дуунуудын тvvвэр CD-г бvтээх
Єгєгдлийн CD дээр хэдэн зуун MP3 файлийг хадгалах
MP3 файлуудыг "MP3 Player"-т хуулж, хаана ч байсан сонсож байх боломжтой болох
Энэ бvхнийг хийхийн тулд танд юу хэрэг болох вэ гэвэл: дууны кардтай, интернэтэд холбогдсон компъютер, CD бичихийн тулд CD-R тєхєєрємж хэрэг болно. Мєн MP3 тоглуулагч программ хангамж хамгийн гол нь шvv дээ! /Ж: Winamp, Sonic г.м./
MP3 файль татаж авах вэб сайтууд гэвэл:
http://www.mongolduu.com
http://www.mongolian-music.com/
http://www.mglduu.com
http://www.mp3.com
http://www.scour.net
http://www.riffage.com

Ихэнх MP3 дуунууд нь 2-4 мегабайт хэмжээтэй, 56К модемоор бол татаж авахад дунджаар 10-15 минут хугацаа шаардагдах болно.

Мэдээллийн эх сурвалж оллоо сайт...